Galaxy note 4 удахгүй бидний гар дээр

Өнгөрсөн сарын гурванд Берлин хотод Galaxy Note 4-ийн нээлт өөрийн давуу талуудаараа гайхуулан сүр дуулиантай, өвөрмөцөөр нээсэн. Харин манай улсад Юнител групп энэ сарын 17-оос худалдаалж эхлэх юм байна. Эхний 88 үйлчлүүлэгч супер бэлэгтэй тул та бүхэн технологийн дэвшлийг мэдэрч, урамшуулал авах юм байна.
Note загварийн хувьд том дэлгэц, тэмдэглэл хөтлөх, зураг, sketch зурах боломжтой үзэгтэй байдаг. Тэгвэл энэ удаагийн загварын хувьд тус утасны хувьд үзэгний хувьд анхаарал хандуулсан байна. S Note аппликейшн дээр бичиж байгаа үйлдлээ бичлэг хийн хадгалж болдог нь анхаарал татаад байна. Мөн үзгээ mouse шиг ашиглаж болохфункцтай болжээ. Үзгээрээ бичих нь яг л цаасан дээр бичиж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг байна.
Самсунгийн утасны камер ямагт илүү байдаг. Энэ удаад 4K бичлэг хийх, F1,9 өрцтэй болж шинэчлэгдсэн камертай болсон байна. Хөдөлгөөнт зурагны сарнилтыг арилгах тул спортын болон амьтны зураг авдаг хүмүүст маш их давуу тал болсон байна. Мөн шинэ үеийн залуусын шинэ давалгаа болсон селфи хийх боломжийг улам нэмэгдүүлж өгсөн байна. 120 градусын selfie хийх боломж илүү чанар сайтайгаар selfie авахыг хүсвэл арын камераа ашиглаж болно. Зөв байрлалд авч чадахгүй тал нүүртэй зураг гарна гэж санаа зоволтгүй камерыг өөр лүүгээ харуулмагц таны царай камерт бүтэн багтсан эсэхийг таньж автоматаар зураг авах болно.
Хэрэв та нэг аппликэйшн ашиглаж байгаад өөр зүйл хийхэд заавал тухайн аппликэйшнээс гарах хэрэг гардаг байсан бол энэ асуудлыг Galaxy Note 4 шийдэж өгчээ. Multi Window функц нь илүү хялбар, илүү хурдан ажиллах боломжийг олгож байна. Нэгэн зэрэг хэд хэдэн програмыг зэрэг ажиллуулж тэдгээрийн хооронд чөлөөтэй шилжих боломжтой.
Ухаалаг гар утасны цэнэг маш хурдан дуусдаг. Нэг минутанд нэг хувь цэнэглэдэг болгож дээрх асуудлыг шийдэж өгсөн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ