Г.Сарангэрэлийг хэрэгт унагасан гэх цагдааг шалгаж эхэллээ

Хуульзүйн сайд Х.Тэмүүжингийн “нялх амраг” гэгдээд байсан Г.Сарангэрэлийг ШШГЕГ-ын харьяа эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид шилжүүлсэн.
Анхан болон давж заалдах шатны шүүхээс Г.Сарангэрэл, Х.Гэрэл нарын дөрвөн охинд хар тамхи худалдан авсан, хэрэглэсэн гэж 1.6 жилийн хорих ял оноогоод байгаа юм.
Хоёр шатны шүүхээс Г.Сарангэрэлийг гэм буруутайд тооцсон ч Г.Сарангэрэл болон түүний өмгөөлөгч Г.Батбаяр нар энэхүү хэргийг анхнаасаа зохион байгуулалттай байсан гэж мэдэгддэг.
Улмаар Г.Сарангэрэлийг зохиомол хэрэгт унагасан гэж Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга нарыг шалгуулах хүсэлт гаргаснаар Зохион байгуулалттай газрын дарга нар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн юм.
Г.Сарангэрэлийн өмгөөлөгч Г.Батбаярын хувьд Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга нараас гадна хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан эрүүгийн төлөөлөгч Т.Энх-Амгалан, Б.Хурц нарыг ч шалгуулах хүсэлт ЦЕГ-ын Дотоод, аюулгүй байдлын хэлтэст гаргаад байсан.
Тэгвэл шалгалтын явцад эрүүгийн төлөөлөгч Т.Энх-Амгаланг Г.Сарангэрэлийг зохиомол хэрэгт унагасан байж болзошгүй гэж үзэн Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ.
Тодруулбал, Г.Сарангэрэлтэй хамт хар тамхи хэрэглэсэн гэж шүүгдсэн Х.Гэрэл нь ЦЕГ-ын Дотоод хяналт, шалгалт аюулгүй байдлын газарт эрүүгийн төлөөлөгч Т.Энх-Амгалантай хамтран Г.Сарангэрэлийг зохиомол гэмт хэрэгт унагасанаа хүлээж мэдүүлэг өгч эхэлжээ.
Энэ тухайгаа Г.Сарангэрэлд захидал илгээж “Надтай хэд хоногийн өмнө нэг хүн ирж уулзсан. Хэн гэдгийг нь уулзаж байгаад хэлье. Өнөөдөр бас ирж уулзсан. Батбаяр өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу буюу Эрүүгийн төлөөлөгч Энх-Амгалан бид хоёрыг хувийн харьцаатайгаас гадна энэ хэрэгт чамайг санаатайгаар татан оруулсан гэх... Би чамайг бодоод бас өмгөөлөгчийг чинь “худал” гомдол гаргасан болгохгүйн тулд тэр гомдлыг чинь эсэргүүцэж, ямар нэг юм ярьсангүй.
Өөрөөр хэлбэл, ерөнхийдөө би зөвшөөрөөд, тэр гомдол үнэний ортой буюу үндэслэлтэй гэдэг талаас нь ямар ч байсан тэрхүү гомдлын эсрэг юм хэлж барьсангүй шүү. Удахгүй угаасаа гаргасан гомдлын чинь дагуу шийдвэр гарах биз тэ.” гээд уучлал хүссэн утга бүхий захидал илгээжээ.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ