Замын-Үүдийн боомтоор их хэмжээний хар тамхи оруулахыг завджээ

Улаанбаатарт хэд хэдэн удаа хар тамхи борлуулж, хадгалж, ургамал түүж байсан иргэдийг илрүүлсэн. Харин энэ удаа хар тамхи хилээр нэвтрүүлэхийг завдсан хэрэг гарчээ.
Өнгөрсөн пүрэв гарагт Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор БНХАУ-аас хууль бусаар их хэмжээний ice буюу мөс болох хар тамхины төрлийн бодис хилээр оруулсан байна. Иргэн А нь 27 грамм мөс оруулж ирэн Н гэгчид дамжуулж байхад нь Тагнуулын ерөнхий газар, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагчид үйлдэл дээр нь барьж илрүүлжээ.
Одоогоор тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна. 27 грамм нь их хэмжээний гэх ангилалд ордог учир А-гийн хэргийгхүндрүүлэх нөхцөлөөр зүйлчлэн шалгаж эхэлсэн байна
СЭТГЭГДЭЛ БИЧИХ