5000 өрхөд хийн плитка нийлүүлнэ

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо шингэрүүлсэн хийн хангамжийг нэмэгдүүлэх, нөөцлөх, хадгалах агуулахыг өргөтгөх болон гэр хорооллын айл, өрхөд хийн түлшний хэрэглээг нэвтрүүлэх ажлын явцын талаар хэлэлцжээ.
Хийн агуулахын багтаамжийг 1100 тн-оор нэмэгдүүлэх ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна. Харин хийн плитканы иж бүрдэл нийлүүлэх ажил тоног төхөөрөмж татан авах, угсрах шатандаа явж байгаа гэнэ.
Эхний ээлжинд буюу энэ жил Баянхошууны эцсээс Долоон буудал хүртэлх хэсэг буюу Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй дүүргийн утааны голомтын бүс дэхь 5000 өрхөд арваннэгдүгээр сарын 01-нээс хийн плитканы иж бүрдэл нийлүүлж эхэлнэ. Хийн плитканы иж бүрдэл 200 мянган төгрөгийн өртөгтэй. Энэ үнийн дүнгийн 70 хувийг хөнгөлж, 60 мянган төгрөгөөр айл өрхүүдэд нийлүүлэх юм. Иж бүрдэлд плитка, баллонтой хий, аюулгүйн хамгаалалтын хэрэгслүүд багтах юм.
Энэхүү ажлын хүрээнд зарласан тендерт “Дашваанжил”, “Юни газ”, “Гор газ” компаниуд шалгарсан байна.
Я.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ