Хятад иргэнийг дээрэмдсэн хүмүүсийг баривчилжээ

Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт БНХАУ-ын иргэн Цэн Шин Минийг явж байхад нь дээрэмдсэн хэрэг гарчээ. Энэ сарын 9-ний өдрийн 21:00 цагийн орчимд цагаан машинтай үл таних 4 залуу машиндаа хүчээр суулган оршуулгын газар аваачин зодож, өөрт байсан 13 сая төгрөг, 7000 юань, гар утас, паспорт зэрэг эд зүйлийг нь дээрэмджээ.

Уг хэргийг Нийслэлийн цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн шалгах хэлтэс болон Гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн алба хаагчид илрүүлсэн байна. Залууст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Хэргийг Хэнтий аймгийн Хэрлэн сумын харьяат, 27 настай О гэгч бусадтай бүлэглэн үйлджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ