Дамдинсүрэнгийн гудамжны авто замын хашлага засварын ажил

Нийслэлийн замын сангийн хөрөнгийн тодорхой хэсгээр Улаанбаатар хотын авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын ажлыг Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ хийж гүйцэтгэдэг билээ. Уг ажлын хүрээнд авто замын нөхөөс, хайс, хашлаганы засвар, арчлалт, гүүр хоолойн урсгал засвар, авто замын хөдөлгөөн зохицуулах тэмдэг, тэмдэглэлийн нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэж байна.

Тухайлбал, Дамдинсүрэнгийн гудамжны авто замыг 2008 онд өргөтгөн шинэчилсэн бөгөөд ашиглалтын явцад авто замын хашлагын ихэнх хэсэг нь эвдэрч, гэмтсэн байна. Энэ байдал нь авто замын зорчих хэсэг, явган хүний зам хооронд тусгаарлах байдал алдагдаж, явган зорчигчдын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх, гудамжны өнгө үзэмж алдагдах нөхцөл болж байгаа учир уг авто замын эвдэрсэн 2400 метр хашлагыг сольж шинэчлэх ажил хийгдэж байгаа юм. Тус ажлыг хийхдээ эвдрээгүй, ашиглалтын шаардлага хангаж байгаа хашлагуудыг солиогүй ажээ.

Хашлага солих явцад хуулсан явган замын хавтанг буцааж нөхөн сэргээхэд төсвөөс ямар нэгэн зардал гарахгүй юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ