Эбола вирус Монголд орж ирэхгүй гэх баталгаа алга

Баруун Африкийн орнуудын хилээс гарч Европын орнуудад тархаж эхэлсэн үхлийн аюултай “Эбола” вирус нь нисэх онгоцны буудлын ажилчдаар дамжин тарах магадлал 40-75 хувьтай байгаа гэнэ. Тиймээс хамгийн хурдан тархах магадлалтай таван хот байгаагийн нэг нь Бээжин аж.
Судлаачдын үзэж байгаагаар нислэгийн тоог 80 хувиар багасгавал вирусийн тарах магадлал 25-15 хувь хүртэл буурна хэмээн мэдээлсэн байна. Тэгвэл манайхан хол байна даа гээд хойш суух бус одооноос эхлэн арга хэмжээ авч эхлэх шаардлагатай боллоо. Урд хөрш БНХАУ уруутогтмол зорчих манай иргэдийн цуваа энэ үхлийг дагуулан орж ирэх эрсдэл үгүй гэх газаргүйюм. Тус хотын нисэх буудалд эбола вирус тархах магадлал 97 хувь гэж тооцсон байна.
Эрдэмтдийн таамаглаж буйгаар Эбола вирус энэ сарын сүүл гэхэд Их Британи, Франц, Бельги улсад халдварлана гэжээ.
Тэгэхээр үхлийн вирусээс урьдчилан сэргийлэх үүднээс вирус тархсан улс орноор зорчихгүй байхыг бүх нийтэд анхааруулж байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ