Мэргэжлийн хулгайчийг барьжээ

Нийслэлийн зургаан дүүргийн 40 гаруй айлд түлхүүр тааруулан эд зүйлсийг нь хулгайлсан хэрэг сүүлийн хоёр сарын хугацаанд гарчээ.

Нийслэлийн цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан хоёр сарын турш хэргийг шалгасны эцэст гэмт этгээдийг баривчилжээ. 72 төрлийн түлхүүрээр дээрх айлуудыг ухаж, эд зүйлсийг нь хулгайлсан этгээд Баянзүрх дүүргийн харьяат, 32 настай Н гэх залуу байсан байна.

Түүний машинаас 72 төрлийн түлхүүр олдсон байна. Тэрээр орон сууцны айлуудын бүргэд хаалганд түлхүүр тааруулан ордог байснаа хүлээсэн байна. Айлуудаас хамгийн их хохирол учирсан нь 60-70 сая төгрөгийн эд зүйлсээ алдсан байна.

Тиймээс гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх нь дан ганц цагдаа нарын ажил биш, байрны жижүүр, СӨХ болон оршин суугчид нь өөрсдөө анхаарал болгоомжтой байхыг сануулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ