О.Магнайд мэдэгдэл иржээ

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ШӨХТГ-ын дарга О.Магнайд мэдэгдэл хүргүүлжээ. Учир нь арилжааны банкуудтай холбоотой хэргээр шүүхэд хандсан ч өнгөрсөн 4 сарын хугацаанд шүүгч нар есөн удаа ШӨХТГ-ын эсрэг шийдвэр гаргасан талаар болон тэдгээр шүүгчдийн нэрийг ч мөн олон нийтэд зарласан.
Тэгвэл энэ нь шүүгчид нөлөөлөхийг оролдсон хэрэг хэмээн үзэж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндээжанцан мэдэгдэл хүргүүлсэн байна.
Мэдэгдэлдээ шүүхийн шүүн таслах ажиллагааны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, шууд болон шууд бусаар нөлөөлөхийг хориглоно гэж заасныг зөрчиж байна хэмээжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ