"Bee Gees"-ийн дуунууд Монголын тайзнаа дахин амилна

"Bee Gees" хамтлагийн “Tribute” хүндэтгэлийн тоглолт жилийн өмнө Соёлын төв өргөөнд тоглогдсон. Тэгвэл энэ сарын 19-ны орой 19:00 цагаас дахин ганцхан удаа тоглох гэнэ. Тоглолтыг өмнө нь зохион байгуулан оролцсон "Свийтимоушн" хамтлаг, Төгөлдөр хуурч Б.Чинбат, "Шар айраг" хамтлагийнхан зохион байгуулах юм.

Тоглолтод алдарт "Bee Gees" хамтлагийн бүх цаг үеийн шилдэг дууны түүврүүд эгшиглэх аж. Түүнчлэн "Univision"-ны88 дугаар сувгаар "Pay-per-view" тоглолтыг шууд үзэх боломжтой юм байна.

Та бидний сэтгэл зүрхэнд хоногшсон "Words", "How Deep Is Your Love", "Spirits Having Flown" зэрэг гайхалтай дуунуудыг дэргэдээс нь сонсох гайхалтай боломж ганцхан өдөр тохионо гэдгийг дахин дуулгая.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ