АНУ Эболагийн голомт болох нь гарцаагүй гэв

Африкийн Либери улсаас буцаж ирснийхээ дараа Техас муж улсын Даллас хотод нас барсан Томас Дункан гэгч хүнийг эмчилж байсан эмнэлгийн ажилтан энэ өвчний халдвар авсан тухай мэдээлээд байгаа.
“Өвчтөн халуурч эхлэснээөнгөрсөн баасан гаригт хэлж, тэр даруй түүнийг тусгаарлан, шинжилгээ хийж эхлэсэн юм” гэж Техас мус улсын эрүүл мэндийн газраас мэдээлсэн байна. Эмнэлгийн энэ ажилтны харьцаж байсан хүмүүсийг бас ажиглаж байгаа ажээ.
Өмнө нь Эбола вирусээс үүдэлтэй өвчний шинж тэмдэг бүхий нэг эрэгтэйг Массачусетс муж улсын Бостон хотын захын дүүрэгт эмнэлэгт хэвтүүлсэн байна. Тэр саяхан Африкийн баруун нутгаас буцаж иржээ.
Ер нь энэ байдлаараа АНУ Эбола вирусын нэг томоохон голомт болох нь гарцаагүй боллоо хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байгаа аж. Тиймээс урьдчилан сэргийлэхээс дутуугүй энэ өвчнийг эмчлэх, дарах чиглэлд тус улсын эмч мэргэжилтэн, эрдэмтэд түлхүү ажиллах эхлэх шаардлагатай боллоо. Мөн энэ өвчний эсрэг хөрөнгө оруулалтыг ч бүх сувгаар нэмэгдүүлэх хэрэгтэй хэмээн албаныхан үзэж байгаа аж.
Одоогийнбайдлаар дэлхийдхалдвар авсан нь нотлогдсон 8,3 мянган хүнбайна. Энэ өвчнөөр 4 мянга гаруй хүн нас баржээ.Халдварын гол голомт нь Либери, Гвиней, Сьерра-Леоне улсад илэрсэн юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ