Энэ сарын 15-наас гурван хэсэг зам хаана

Нийслэл хотод зам засвар, шинэчлэлийн ажил ид өрнөж байна. Өнөөдрийн байдлаар Олимпийн гудамж буюу ГХЯ-ны уулзвараас ЗЦГ-ын уулзвар хүртэлх 1,1 км замыг 05 сарын 10-ны өдрөөс хааж, 05 сарын 20-нд нээхээр төлөвлөн ажиллаж байна.замынХарин05 сарын 15-ны өдрөөс дараахи 3 хэсэгт хэсэгчлэн зам хааж
- Хасбаатарын гудамжны зүүн хэсэг буюу Ахуй үйлчилгээний уулзвараас Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /Хуучнаар Эх нялхсын төв / хүртэлх 460 м замыг 05 сарын 25-нд
- Дундгол, үйлдвэрийн гудамж зүүн хэсэг буюу Энхтайваны гүүрээс Нарны гүүрэн гарцхүртэлх 2,2 км замыг 05 сарын 30-нд
-Чулуун-Овооны тойргоос Амгалангийн тролейбусны эцсийн буудал хүртэлх 1,8 км замыг 06 сарын 01-нд тус тус нээхээр төлөвлөж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ