Иргэд цахилгааны илүү төлөлттэй явж байна


Наймдугаар сард цахилгааны үнийг 5 төгрөгөөр нэмснийг ШӨХТГ-аас эсэргүүцэн, хүчингүй болгох талаар Эрчим хүчний зохицуулах хороонд шаардлага хүргүүлсэн байна. Үүний дүнд хоёр талууд уулзалт зохион байгуулсан байна. Уулзалтаар Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр цахилгааны үнийг таван төгрөгөөр нэмсэн тогтоолоо хүчингүй болгожээ. Гэтэл иргэд 9-р сарын цахилгаанаа нэмэгдэлтэй үнээр төлчихсөн байгаа юм. Буцаан олголт дээр бэлнээр мөнгө гаргах боломжгүй учир дараа сарын цахилгааны мөнгөнөөс суутгах тал дээр ажиллаж байгаа гэнэ. Мөн Эрчим хүчний зохицуулах хороо энэ оны 11, 12, ирэх оны 1 дүгээр сард эрчим хүчний үнийг үе шаттай нэмэхээр төлөвлөжээ. Ингэхдээ хэрэглэгчдэд худалдах эрчим хүчний үнийг нэг удаад хоёроос ихгүй хувиар нэмж байхаар тооцоолсон гэнэ. Энэ талаар тус хорооноосШӨХТГ-т цахилгааны үнийг яагаад нэмсэн үндэслэл, тооцоогоо явуулах юм. Тэрхүү тооцоог судалсны үндсэн дээр цахилгааны үнийг ахин нэмэх эсэхийг эцэслэн шийдвэрлэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ