"Галын аюулаас урьдчилан сэргийлэх өдөрлөг" зохион байгууллаа

Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс дүүргийн есдүгээр хорооны иргэдэд гамшгаас хамгаалах болон гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэресдүгээрхорооны нутаг дэсгэрт олноор цуглардаг Нисэхийн чиглэлийн автобусны эцсийн буудал, худалдаа, үйлчилгээний газар, нийтийн эзэмшлийн зам талбай, ерөнхий боловсролын 114 дүгээр сургуулийн ойр орчим дахь 500 гауй иргэдэд гал түймрийн аюулаасхэрхэн урьдчилан сэргийлэх мэдээ мэдээлэл бүхий сурталчилгааны материалыгтарааж, Аврах гал унтраах 30 дугаар ангийншуурхай албаныхангэр хорооллын худаг, гудамж талбайд чанга яригч ашиглан тус хорооны нутаг дэвсгэрт 2013 оны эхний таван сарын байдлааргарсан гал түймрийн шалтгаан нөхцөл байдлыг танилцуулан, тавантөрлийн гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх тухай Онцгой байдлаас хэвлэн гаргасан өнгөт самбар ашигланард иргэдэд мэдээ мэдээлэл хүргэх, сурталчлах ажлыг зохион явууллаа. Сурталчилгааны үеэр иргэдийн олон олонасуултанд зохих хариултыгөгч, яриа таниулгыг хийсний зэрэгцээ тус хорооны иргэдэд галын аюулаас урьдчилан сэргийлэх тухай “Санамж бичиг” тараалаа.
Мөн Автобус-1 компанитай хамтран Нисэх-МУБИС чиглэлийн автобусны урд талд“Галын аюулаас урьдчилан сэргийлцгээе” сурталчилгааны гурван ширхэг самбарыг аялуулж, дүүргийн есдүгээр хороонд байрлах зөөврийн найман худаг, ерөнхий боловсролын 114 дүгээр сургуулийн гадна талбайд “Гал түймрийн аюулаас урьдчилан сэрийлцгээе” сурталчилгааны самбарыг шинээрбайрлуулан, ил гал гарсан тохиолдолд хэрхэнунтраах талаарүзүүлэх сургууль хийж, иргэдэд цахилгаан хэрэгсэл, пийшин зуухны галын аюулгүй байдлыг хангах талаар яриа таниулга хийсэн нь иргэдийн сонирхол талархалыг хүлээллээ. Хан-Уул дүүргийн засаг даргын захирамжаар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хороодын захиргааны байр, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд “Гамшгаас урьдчилан сэрийлье”самбар, гамшиг осол болсон үед аюулгүйн цэгийг заасан тэмдэг тэмдэглэгээг Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран хийжбайгууллагуудад тараах ажлыг зохион явууллаа.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ