Ким Чен Ун олны өмнө үзэгдэв

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун сүүлийн 40 өдөрт анх удаа олны өмнө үзэгджээ. Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг өнөөдөр ингэж мэдээлсэн байна.
Тэр эрдэмтдэд зориулсан “Хиймэл дагуул” гэдэг дүүрэг байгуулж байгаа ажлыг шалган зааварлаад, заавар зөвлөгөө өгсөн байна. Энэ орон сууцны хороолол нь олон давхар 24 байшин, сургууль, эмнэлэг, хүүхдийн цэцэрлэг болон нийгэм-соёлын зориулалттай бусад байшинтай байх ажээ.
Үүнээс гадна, тэр улсын академийн байгалийн эрчим хүчний энергийн шинээр баригдсан хүрээлэнгээр орсон байна.
БНАСАУ-ын удирдагч есдүгээр сарын 3-наас хойш олны өмнө үзэгдээгүй нь түүний биеийн байдлын тухай цөөнгүй цуу яриа тарахад хүргэсэн юм. Умард Солонгосын удирдагч хөл нь бэртсэнтэй холбогдон намын дээд албан тушаалтнуудын эмнэлэгт нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байна гэж есдүгээр сарын сүүлчээр мэдээлжээ. Гэвч тэр үхсэн гэх юмуу төрийн эргэлтээр унасан гэж бас үзэж байсан юм. Ким Чен Уны оронд түүний охин дүү улс орныг удирдаж байна гэж ч цуурах тохилдол гарчээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ