Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх өлсгөлөн зарлалаа

Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх өнөөдрөөс өлсгөлөн зарлаж эхэллээ. Тэрээр “Нүүрс” хөтөлбөрөөс 3,6 тэрбум төгрөг завшсан хэргээр авилгатай тэмцэх газарт шалгагдан, саатуулагдсан.
Өнгөрсөн сард түүний шүүх хурал болсон ч үргэлжлүүлэн сар хорих шийдвэр гарсан. Тиймээс тэрээр өнгөрсөн долоо хоногт өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн.
Тэрээр шүүхэд батлан даалтад гаргах хүсэлт гаргасан боловч хүлээж авахгүй байгаа болон шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж өлсгөлөн зарлаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ