“Өгөдэй хаан” ном нээлтээ хийлээ

Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч Дамдины Жамъян өнгөрөгч бямба гарагт “Өгөдэй хаан” түүхэн романыхаа номын хуримыг “Ардчилсан хүчний холбоо”-ны байранд хийлээ. СГЗ, зохиолч Д.Жамъян “Өгөдэй хаан” түүхэн романыхаа номын хуримын нээлтэд"Энэхүү баярт минь уран бүтээлийн анд нөхөд, сэтгэл зүтгэл, хүсэл зорилго нэгт Ардчилсан хүчний холбооныхон болон УИХ-ын гишүүн Ж.Батзандан та бүхэндээ баярлалаа. Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн босгон дээр "Өгөдэй хаан" романыхаа номын хуримыг хийж байгаа нь тун бэлгэшээлтэй үйл явдал юм. Чингис хаан гэж хэлэх ч эрхгүй байсан тэр цаг үеэс өнөөдрийн нийгэм бол огт өөр шүү" хэмээн сэтгэл догдлон өгүүлжээ.Тэрээр “Чингис хааны мэнгэ", "Хубилай сэцэн хаан", "Чорос", "Тэнгэрийн чулуу", "Хулан хатан" зэрэг түүхэн романуудаа гаргаж байсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ