Тэргэнцэртэй иргэдийн миссийг шалгаруулна

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан “Wheelchair Fashion show” буюу “Тэргэнцэртэй иргэдийн хувцас загвар”-ын шоу болон “Тэргэнцэртэй иргэдийн мисс”-ийн тэмцээнийг зохион байгуулах гэж байна.
"Бид чадна эм эн" нэгдлээс санаачилсан энэхүү тэмцээн хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэхүү арга хэмжээг Бриллиант Эмэгтэйчүүдийн Холбоо, Их Засаг Их Сургууль хамтран зохион байгуулах аж.
Хувцас загварын шоунд тэргэнцэртэй 15 охид бүсгүйчүүд дизайнеруудын урласан хувцасыг мэргэжлийн загвар өмсөгчидтэй хамтран үзүүлэх гэнэ. Харин миссийн тэмцээнд оролцох 15 охид, эмэгтэйчүүд үндэсний болон, гоёлын хувцас өмсөж, шүүгчдийн асуултанд хариулах зэргээр уралдах юм.
Эндээс шалгарсан мисс "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн элч төлөөлөгч"-өөр сонгогдох ба шилжин явах цом хүртэж, гэр бүлээрээ Итали улсад амрах эрхийн бичгийн эзэн болох юм байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ