Монгол генерал НҮБ-ын хүчний командлагчаар томилогдлоо

БХЯ-ны СБТГ-ын дарга, бригадын генерал Д.Баярсайхан НҮБ-ын энхийг дэмжих ажиллагааны бүсийн командлагчаар ажиллахаар томилогдлоо.
Тэрээр Монголын энхийг сахиулагчдын II ээлжийн цэргийн багийг удирдан 2004 онд “Иракийн эрх чөлөө” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байхдаа Иракийн Чарли баазад болсон халдлагыг таслан зогсоосон гавъяатай, туршлагатай хүн юм.
Түүний талаар товч дурдвал, ЗХУ-ын Артиллерийн инженерийн дээд сургууль, АНУ-ын Хуурай замын цэргийн Команд штабын коллеж, Дайны коллеж гээд цэргийн мэргэжлийн дээд төвшний сургуулиудыг дүүргэсэн, АНУ-ын төвийн командлалд стратегийн шинжээч, төлөвлөгчөөр ажиллаж байсан.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ