Хурдавчилсан оношлуурын технологи боловсруулна

“Монгол оронд тохиолддог цусны шимэгч, эгэл биетнээр үүсдэг өвчний тархалтын судалгаа, оношлогооны оновчтой арга боловсруулах нь” сэдэвт хамтарсан судалгааны САТРЕПС төслийн нээлт өнөөдөр болох юм.
Энэхүү төслийн хүрээнд хачгийн халуун, адууны нийлүүлгийн өвчнийг үүсгэгч цусны паразитын халдварлалт, өвчлөл ихтэй 12 аймгийн ихэнх сумдыг хамруулан 5 төрлийн малд 7 төрлийн өвчний судалгааг хийн дээрх аймгуудын халдварлалтын зураглалыг гаргах ажлууд хийгдэх гэнэ.
Түүнчлэн дээрх 7 төрлийн цусны шимэгч эгэл биетнээр үүсдэг өвчнийг орон нутагт нь ямар нэгэн тусгай лаборатори багаж хэрэгсэлгүйгээр газар дээр нь хурдан шуурхай, найдвартай оношлох хурдавчилсан оношлуурын технологи боловсруулан үйлдэрлэлд нэвтрүүлэх ажээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ