Б.Зангад: Тунгалаг Буянтаа мөрөн болтол дуулна

“Тунгалаг Буянт” дууг анх дуулагдсаны 60 жилийн ойд зориулсан тоглолт өнөөдөр Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт болно. Уг тоглолтыг Улаанбаатар хот дахь Ховд аймгийн нутгийн зөвлөл, Ховд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Ховд аймгийн засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулж байгаа юм байна.

“Тунгалаг Буянт­­­­­” дууныхаа ойд зориулж Монгол улсын Ардын жүжигчин Б.Зангад дуугаа шинээр дүрсжүүлсэн билээ. Тэрээр “Би Монголынхоо дууны урлагт жаран жил зүтгэхдээ Тунгалаг Буянтаа мөрөн болтол Хар ус нуураа далай болтол дуулах юмсан гэж сэтгэлдээ тээсээр ирлээ” хэмээжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ