С.Ганбаатар гишүүн Татварын даргыг АТГ-т шалгуулна

Оюутолгойн татварын асуудлаар УИХ-аас С.Ганбаатар гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг гарган ажиллаж байна. Ажлын хэсэгт Засгийн газрын холбогдох яамдын төлөөлөл, ТЕГ, МХЕГ-ын гишүүд багтжээ.

Тэд өнөөдөр анхны хуралдаанаа хийлээ. Хурлын үеэр С.Ганбаатар гишүүн татварын албаныхнаас Оюутолгойд тавьсан 130 сая ам.долларын татварын акт яагаад 100 сая ам.доллараар буурсан талаар тодрууллаа. Харин тус байгууллагын төлөөллөөс тэрхүү акт хуулийн дагуу тодорхой процедураар үе шатлалтай буурч, өсдөг гэдгийг тайлбарласан юм. Тодорхой үе шатанд татвартай холбоотой зөрчил гарсан тохиолдолд зөрчлийг арилгуулах зорилгоор акт тогтоодог. Тиймээс илэрсэн зөрчлүүдийг арилгах хугацаатай үүрэг өгч, тухайн хугацаанд зөрчлөө арилгасан тохиолдолд актыг бууруулах боломжтой ажээ. Хэрэв тухайн байгууллага актыг хүлээж авахгүй гэж үзвэл маргаан таслах зөвлөлд ханддаг гэнэ.

Мөн хуралдааны явцад С.Ганбаатар гишүүн ТЕГ-ын даргыг Оюутолгойн татварын маргаантай асуудалтай холбогдуулан АТГ-т шалгуулахаар бэлдэж байгаа гэдгээ мэдэгдлээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ