“Жанжин цадиг” түүхэн сэдэвт туужийн уралдаан эхэллээ

“Төрт Ёс, Хаадын Сан”-гаас нийт уран бүтээлчдийн дунд түүхэн сэдэвт туужийн уралдаан зарлажээ. Уралдаанд ирүүлэх бүтээл нь 20-р зууны эхэн үеийг хүртэлх Монгол Улсын түүхэнд гавъяат их сайд, баатар жанжидын тухай байх юм.


“Төрт Ёс, Хаадын Сан”-гаас өмнө нь зарлаж байсан түүхэн сэдэвт туужийн уралдаанд шалгарсан бүтээлүүд эмхэтгэгдэн "Хаан цадиг", "Хатан цадиг" номууд уншигч олны хүртээл болсон билээ. Эдгээр номууд гарсан цагаасаа байнгын Бестселлерээр шалгарч ирлээ.
Энэ удаад ч мөн уран бүтээлчдийг өргөнөөр оролцуулахаар зорин ажиллаж байна. Түүхэн сэдэвт туужийн уралдааны бүтээлүүдийг энэ оны 10 дугаар сарын 13-наас 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хүлээн авч, дүнг 2015 оны 01 дүгээр сарын 13-ны дотор гаргах гэнэ.
Я.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ