“Шударга ёс” эвслийн бүлэг хуралдаж байна

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг яг одоо ээлжит бусаар хуралдаж байна. Тус бүлэг Засгийн газрын бүрэлдэхүүнд оруулж байгаа өөрчлөлттэй холбоотойгоор сайдад хэнийг дэвшүүлэхээ ярих аж.
Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдад УИХ-ын гишүүн Ц.Цолмонгийн нэр яригдаж байсан ч эх сурвалжийн мэдээлснээр, УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэгийг эл албанд нэр дэвшүүлэхээр дотооддоо эхний ээлжинд тохиролцоонд хүрсэн гэх. Ямартай ч энэ талаар эвслийн бүлгийн хуралдаанаар хэлэлцэн шийдэхээр болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ