Монгол Улс CRIRSCO-ын гишүүн байгууллага боллоо

CRIRSCO олон улсын нөөцийн стандартын хорооны ерөнхийлөгч Т.Эдмундо, Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институтийн ерөнхийлөгч Д.Дамба нар Монгол Улсыг CRIRSCO-ын гишүүн байгууллагаар элсэн оруулах тухай баримт бичигт гарын үсэг зурлаа.Уг байгууллагад Монгол Улсыг төлөөлж Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институтийн гүйцэтгэх захирал Б.Оюунгэрэл, УУЯ-ны сайдын зөвлөх Д.Бат-Эрдэнэ нарыггишүүнээр ажиллахыг санал тавьсаныг хүлээн зөвшөөрлөө. Манай улсын хувьд CRIRSCO-ын 8 дахь гишүүн улс болж байгаа юм.
Монгол Улсад Үндэсний геологийн алба байгуулагдсаны 75 жилийн ой тохиож байгаа энэ цаг үед КРИРСКО-олон улсын байгуулагад Монгол Улс хийсэн ажлаа тайлагнаж тус байгууллагад гишүүнээр элсэн орсон явдал нь түүхэн чухал ач холбогдолтой үйл явдал болж байна.
Тус байгууллагад Монгол Улс гишүүнээр элсэн орсноор Монгол орны ашигт малтмалын ордуудын нөөцийн тайлагнах асуудлыг олон улсын хэмжээнд нээлттэй болгожгаднын хөрөнгө оруулалтыг татах таатай нөхцөл бүрдэж байна. Мөн Монгол Улсын үндэсний геологи, уул уурхайн салбарын мэргэшсэн, итгэмжлэгдсэншинжээчид дэлхийн түвшинд оюун ухаанаа уралдуулах боломж нээгдэж байна гэж Уул уурхайн яамнаас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ