Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд жилийн таван хувийн хүүтэй зээл олгоно

Батлан даалтын сан, “Капитал” банктай хамтарч жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн журам баталж, жилийн таван хувийн хүүтэй зээлийг олгож эхлэхээр болжээ. Нийслэлийн ИТХ-аас жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор 20.2 тэрбум төгрөг баталсан.
Үүний таван тэрбумыг нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаар дамжуулан олгоно. Журамд таван жил хүртэлх хугацаагаар, жилийн таван хувийн хүүтэйгээр 500 хүртэлх сая төгрөгийн зээл авч болно гэж тусгажээ.
Энэ жилийн зээлийн ихэнхийг сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд зориулахаар болсон гэнэ. Зээл хүсэгчид дараах шаардлагыг хангасан байх ёстой. Эрчимжсэн аж ахуйтай, лабораторитой, жижиг үйлдвэртэй, гаргасан бүтээгдэхүүнээ зарах дэлгүүртэй зэрэг цогц үйл ажиллагаатай фермерүүдэд зээл олгоно. Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахад шаардагдах хүний нөөцтэй, ажилчид нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамрагдсан, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн сургалтад хамрагдаж, сертификат авсан байх, орлогоороо үйл ажиллагааныхаа урсгал зардал болон зээлээ төлөх боломжтой байх зэрэг таван шалгуур тавьж байгаа.
Барьцаа хөрөнгийг 40, 50 хувь гэж үнэлдэгийг болиулж, 70-80 хувь хүртэл үнэлнэ гэж заасан. Мөн барьцаа нь авах зээлийнхээ хэмжээнд хүрэхгүй тохиолдолд Зээлийн батлан даалтын сангийн батлан даалтад хамруулах юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ