МУБИС-аас баруун дөрвөн зам хүртэлх замын бордюрыг налуулна

Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн баруун салбарын хамт олон явган зам дагуух бордюруудыг налуулж эхлээд байна.
Учир нь Монголын Залуучуудын холбооноос “Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд явган хүний зам, гарц дагуух налуулаагүй бордюруудыг улаан өнгөөр ялган будаж налуулах шаардлагатай хэмээн хүсэлт гаргажээ.
МУБИС-аас баруун дөрвөн зам хүртэлхнийт 85 бордюрыг энэ сарын 14-17 хооронд хийж гүйцэтгэх юм байна. МЗХ-ны дэргэдэх Дугуйн клубууд хамтран Улаанбаатар хот дах налуулаагүй бордюруудын тоо, байршлыг гаргаж өгснөөр энэхүү ажил цаашид чүргэлжилнэ гэсэн юм.
Налуулаагүй бордюрууд налж хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэртэй иргэд, унадаг дугуйтай зорчигчид, хүүхдийн тэрэгтэй эцэг эхчүүд, настан буурлууд маань явган замын хөдөлгөөнд чөлөөтэй нэвтрэх боломжтой болж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ