Оросын нисдэг тэрэг Монголын нутагт сүйрсэн байж болзошгүй

Энэ сарын 10-нд ОХУ-ын Тувад үүрэг гүйцэтгэж "Ми-8" албаны явсан нисдэг тэрэг сураггүй алга болжээ.
Оросын хайгуулын багийнхан нисдэг тэргийг шаргуу хайж байгаа бөгөөд алга болсон газар нь Хөвсгөл аймгаас цааш 80-100 км-т орших хилийн зурвастай ойрхон учир манай нутаг дэвгэр дээр сүйдсэн байж болзошгүй хэмээн үзэж байна.
Тиймээс манай Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчид сайн дурын эрэл хайгуулж хийж байгаа гэнэ. Нисдэг тэрэгт онгоцны багийн гурван гишүүнтэй нийлээд нийтдээ есөн хүн зорчиж явсан аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ