Шинэ цагдаа нар шинэ хувцастай, бусад албан хаагчид хуучин хувцастай өвөлжинө

Цагдаагийн алба хаагчдын хувцасны загвар, материалыг сайжруулан шинэчлэх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 143 дугаар зарлигаар батлагдсан. Энэ ажлын дагуу компани, аж ахуй нэгжүүдээс гүйцэтгэгч байгууллагаар шалгарсан гадаадын болон үндэсний үйлдвэрлэгч 25 компанитай гэрээ хэлцэл хийж, хангалт үйлчилгээний тасагт татан авч, алба хаагчдад хувцасны хангалтыг хийж байна.
Ирэх сарын нэгнээс өвлийн хувцасандаа орох цагдаа нарын хувьд зөвхөн шинээр орсон цагдаа нар л шинэчлэгдсэн өвлийн хувцасыг өмсөх юм байна. Учир ньтөсөв мөнгөний хуваарилалтаас шалтгаалаад бусад алба хаагчид энэ жилдээ хуучин хувцсаа өмсөнө. Харин малгайн төмөр тэмдэг солигдсон учраас бүх алба хаагч нарт олгох юм байна. Тиймээс энэ жил шинээр томилогдсон болон дотоодын цэргээс цагдаагийн албанд шилжин томилогдсон алба хаагч нар шинэ хувцастай, бусад албан хаагчид хуучин хувцастайгаа өвөлжих аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ