Наймаачид түлээ, нүүрснийхээ үнийг нэмсээр байна

Монголчууд цагийн юмыг цагт нь хийдгүй учраас хүйтэрч цас орсны дараа л түлээ нүүрсээ бэлддэг. Гэтэл наймаачид түлээ одооноос нүүрсниихээ үнийг нэмж ард иргэдийг бухимдуулж байна.
Өнөөдрийн байдлаар жижиг шуудайтай нүүрс 3000-4000 байгаа бол том шуудайтай хар мод 5000-6000 үнэтэй байна. Энэ нь өнгөрсөн оны 11 сарын үнэтэй харьцуулахад ойролцоогоор 1000 төгрөгөөр нэмэгдсэн ханштай байгаа юм. Ийнхүү өвлийн тачигнасан өдрүүд эхлээгүй байхад нүүрс, түлээнийхээ үнийг нэмж байгаа нь иргэдийн амьдралд хүндээр тусч байна.
Тиймээс иргэдийн зүгээс “нүүрс” хөтөлбөрийн дахин эхлүүлэх болов уу гэсэн хүлээлт, горьдлого үлдээд байна.
Г.Ганчимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ