Ирээдүйгээс ирсэн захидал

XXII-р зууныг элээсэн хүн төрөлхтний ирээдүйгээс өнөөгийн бидэнд захидал иржээ. Үл тасрах удам хойшхи үргэлжлэл болсон үр хүүхдүүд минь та бидэнд захидал илгээжээ. Элс нь шаргалтах бөмбөрцгийн ээх нар нь хүртэл халуун болсон гэнэ. Илч гэрлийн гайхамшиг болсон алтан нар хүртэл элбэлгүй хүмүүнд гомдон уйлдаг болжээ тэнд...Эрхлэн тоглож , уун ундаалдаг байсан булаг шанд минь зурагт хуудсанд үлдээд ийм байсан юм гэж үр хойчид маань зааж байна гэнэ. Моддын навчис хөглөрдөг цаг өнгөрч музейн үзмэрт байгаа мөчрийг үр хүүхэд маань сонирхоно. Ус алтнаас ч үнэтэй эрдэнэ болж ухаад хаясан газар шороо минь гомдол нэхэн шаналдаг болж. Ирээдүйн үр хойчид үлдсэн хүүхдүүд минь биднээс асууж байна. Эх дэлхий минь анхнаасаа ийм байсан юмуу эсвэл элэнц хуланц минь бидэнд ийм болгож өгөө юу? Хойч үеэсээ зээлдэж авсан эх дэлхийгээ хожим цусаар уйлаад ч сэргэхгүйгээр туйлдуулаа вэ? Зурагнаас хардаг үзэсгэлэнт байгаль , зурагтаар үздэг их ус яагаад бидэнд байхгүй юм бэ?
XXI –р зууны хүмүүс та бүхнээс асууж байна
Идээд дуусах эрдэнэ эргээд сэргэхгүй байгалаас чинь үнэтэй байсан юмуу ?
Усаар тоглодог байсан гэх юм үнэн юмуу ?
4 улиралтай байсаныг чинь түүхээс уншлаа . Хаачсан юм тэр бүхэн чинь...Яагаад бидэнд хувхай элсэн говь, хур хүсэмжилсэн байгалийг үлдээсэн юм бэ? гэж ирээдүй бидэнд энэ захидлыг илгээжээ. XXI-р зууны эрхэм хүмүүн танаа хосгүй үнэт зүйл энэ хорвоод олон ч гэлээ хамгаас илүү үнэтэй байгаль эхээ та нар минь хайрлаач ! Ухаант өвөг дээдэс та бүхний уламжлан үлдээсэн байгальд чинь амьдарч байна . Эх дэлхийд нар инээмсэглэн мандаж, энэрэлт хүмүүн бидэнд ивээл гэрлээ хайрлаж байна. Ус намуухан урсаж орчныг чимээд ой модод дунд үр хүүхэд минь тоглоно. Эргэн тойрон нов ногооноор сүлэгдэж эгэлгүй тансаг байгальд бид амьдарч байна. Өвөг дээдэс минь ухаантай байж өвлөн авсан биш зээлдэж авсан хэмээн байгаль эхээ хайрлаж өнөөгийн бидэнд энэ хэвээр ньүлдээжээ. XXI-р зууны үр сад маань ч гэсэн хожмын үр саддаа энэ чигт нь өвлүүлээрэй!
Г.Ганчимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ