Сангийн сайд Ч.Улааныг өөрчлөх үндэслэл нь логикийн зөрчилтэй байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Сайн ажилласан сайд нараа бүтцийн цомхотголд оруулаад чөлөөлжээ. Өөр албан тушаалд томилох уу?

Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн:

-Байнгын хорооны хуралдаан дээр Ч.Улаан сайдын талаар ярилцаад, тодорхой шийдвэр гаргасан. Дөрвөн удаа Сангийн сайдаар томилогдсон, 2004 оноос Төсвийн шинэчлэлийн хуулийг боловсруулахад ажлын хэсэг ахлан ажилласан, хэрэгжүүлсэн. Үүнд нь талархал илэрхийлсэн. Харин Цомхотголд орж байгаа учир ямар ажилд оруулах вэ гэдэг асуудлыг хэлж мэдэхгүй. УИХ-ын гишүүн хүн. Төрийн ажлаа л хийх байх. Завсарлагын хувьд Дэгийн тухай хуулийн дагуу л явж байгаа.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

-Сангийн сайдыг өөрчлөх үндэслэл нь тодорхой бус, логикийн зөрчилтэй юм. Ч.Улаан гэдэг нь Монголын төрд бүтээсэн юмтай, давтагдашгүй түүхтэй юм байна. Яагаад Монголын түүхэнд давтагдахгүй хүмүүсийг чөлөөлөөд байна вэ? Үүнийг ерөөсөө ойлгохгүй байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг:

-Маргаад яах вэ? Монголын төрөөр тоглоод байсан юм байхгүй. Надад өө сэв байгаа. МАН-ыг Засагт оруулаагүйгээрээ хоёр жил хогийн тантан шиг хараалгаж байна. Монголын ард түмэн өөрсдөө дүгнэлт хийнэ биз дээ. Та ч гэсэн танай Засгийн газрыг засаглаж байх үед ор гарахад нь сайд болоод явж байсан. Сүнсгүй юм ярихаа боль. Та нар ч гэсэн тав хоног завсарлага аваад яах нь вэ?20 жилд хийгдээгүй ажлууд энэ сайд нарыг ажиллаж байх хугацаанд хоёр жилд хийлээ. Надад Ч.Улаан сайд их өмөг түшиг болж явлаа. Би бас Ч.Улаан сайддаа баяр хүргэе.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ