Л.Гансүх хуурай өлсгөлөн зарласан байна

Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс ихээхэн хэмжээний мөнгө завшсан хэрэгт буруутгагдаад байгаа Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх болон М.Тулга нарыг цагдан хориод хоёр сар гаруйн хугацаа өнгөрч байна.

Энэ хугацаанд тэднээс хоёр удаа байцаалт авсан байдаг. Мөн М.Тулгын биеийн байдал муудаж, хоёр хөл нь мэдээгүй болсон юм. Тэрээр “Сонгдо” эмнэлэгт эмнэлгийн тусламж үйлчилгээ аван хэвтэн эмчлүүлж байна. Харин Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх өлсгөлөн зарлаад хоёр хонож байна. Л.Гансүх хуурай өлсгөлөн зарлажээ. Хуурай өлсгөлөн зарлах хүний эрүүл мэндэд маш сөрөг нөлөө үзүүлдэг.

Б.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ