Хэрвээ хичээл тарахад нь ирж авдаг байсан бол амиа алдахгүй байсан

Энэ сарын 2-нд Баян-Өлгий аймгийн төвийн нэгэн сургуулийн 7 настай хүү согтуу жолоочийн машинд дайрагдан амь насаа алджээ. Хүү хичээлээ таран ганцаараа явж байсан бөгөөд ийнхүү харамсалтайгаар амиа алджээ. Баян-Өлгий аймагт он гарснаар зам тээврийн ослоор нас барсан анхны тохиолдол юм байна.
Хүүг нас барсан тус долоо хоногт аймгийн төвийн бүх сургуулиудад эмгэнэл илэрхийлсэн байна. Прокурорын газраас санаачлан Боловсролын газартай хамтран Хэрвээ бяцхан хүүгийн гэрийнхэн хичээл тарахад нь ирж хөтөлж авч явсан бол”, “Хэрвээ багш нь гэрийнхэнд нь утасдаж хүүгээ ирж аваарай гэж хэлсэн бол”, “Хэрвээ Жолооч Б тэр өдөр архи уугаагүй байсан бол”, “Хэрвээ замын цагдаагийн эргүүлүүд тэр өдөр уг согтуу жолоочийг эрт илрүүлж саатуулсан бол”, “Бага насны хүүхдийг гараас нь хөтөлж зам гаргах тухай Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг эцэг эхчүүд байнга хэрэгжүүлдэг бол” гэсэн асуудлаар хүн бүрийн хариуцлагыг хөндөж яриа хийсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ