Сайд нарыг чөлөөлөх асуудал маргаан дагуулж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэж байгаа юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, саналаа хэлж байна.
УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл:
-УИХ-ын байнгын хороодын үнэлгээг сонсоход чөлөөлөгдөж байгаа сайдуудаа сайн ажилласан гэж байна. Засгийн газар бүтцийн өөрчлөлтийг буруу хийжээ гэж бодож байна. Сайн ажиллаж байсан сайдуудаа түрэх байдлаар өөрчлөлт хийжээ. Энэ дүгнэлтийг Засгийн газар юу гэж үзэж байна вэ? Ерөнхий сайд бүтцийн өөрчлөлт хийнэ гэдэг шинээр томилогдож байгаа хүнд л нэг удаа байж болох зүйл.Энэ удаагийн боломжгүй зүйл. Үүнийг Ерөнхий сайд юу гэж тайлбарлах вэ?
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг:
-Та буруу ойлгож, чөлөөлөгдөж байгаасайд нар л сайн ажилласан юм биш. Засгийн газар нийтдээ сайн ажилласан. Модон байдлаар Засгийн газрын бүтцийг хэвээр байлгахыг боддоггүй юм. Зарим зүйлийг хөдөлгөх хэрэгтэй гэж боддог.
УИХ-ын Ч.Улаан:
-Өөрчлөн байгуулалтад орж байгаа яамдад давхардсан орон тоог чөлөөлснөөр 1,3 тэрбум төгрөг хэмнэгдэнэ. Өнөөдөр хэн нь шилжиж ажиллах, хэн нь тэтгэвэрт гарах гэдэг нь тодорхойгүй учир тодорхой тоо алга.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:
-МАН-ын бүлгийнхнийг төрийг гацаалаа гээд байна. Бид хуулийн дагуу ажиллаж байна. Яагаад Ерөнхийлөгчийн эзгүйд, зөвшилцөхгүйгээр сайд нараа чөлөөлж, томилж байна вэ?Ерөнхийлөгч нэг зүйлийг 555 дахь удаагаа хэлж байгаа. “Давхар дээл”-ээс татгалз, том төрөөс ухаалаг төр рүү явцгаая гэж.УИХ дахь МАН-ынхан төрийн ажил гацаасан зүйл байхгүй шүү.
Ийнхүү гишүүд саналаа хэлсээр байна. УИХ-ынгишүүд саналаа хэлж дууссаны дараагаарчуулганы нэгдсэн хуралдаан завсарлах аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ