Долоон сайдыг чөлөөллөө

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар сайд нарыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, долоон сайдыг чөлөөлөхөөр боллоо.

Гишүүдийн 87,7 хувийн саналаар Сангийн сайд Ч.Улаан, Гадаад харилцааны сайд Л.Болд, Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Зам тээврийн сайд А.Гансүх, Эрчим хүчний сайд М.Сономпил, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарын долоон гишүүнийг чөлөөлснөөр тэдний 6 нь дан дээлтэй болж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ