Б.Билэгтийг ажлаас нь чөлөөлснийг түдгэлзүүлжээ

Цагдаагийн ерөнхий газрын дарга Б.Билэгтийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх Засгийн газрын шийдвэрийг тэрээр хууль бус хэмээн шүүхэд хандсан.

Дүүргийн иргэний хэргийн I шүүхээр уг хэргийг авч хэлэлцээд Засгийн газрын шийдвэрийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан юм.

Дүүргийн иргэний хэргийн I шүүхийн шийдвэрийг Засгийн газар эсэргүүцэн давж заалдсан. Харин давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болж анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар түүний оронд Цагдаагийн Ерөнхий газрын тэргүүн дэд дарга С.Баатаржавыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ