ОХУ руу ирэх сараас визгүй зорчино

МУ болон ОХУ засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 2014 оны 11 сарын 4-нөөс харилцан визгүй зорчих боломжтой болж байна. Уг хэлэлцээрийн дагуу бүх төрлийн паспорттай хоёр улсын иргэд 30 хүртэлх хоногоор зорчих эрхтэй.

Гэхдээ визгүй зорчих нийлбэр хугацаа нь тухайн иргэн анх орсон өдрөөс эхлэн 180 хоног буюу зургаан сарын хугацаанд 90 хоногоос илүүгүй байхаар заасан. Харин 30 хоногоос дээш хугацаагаар зорчих, оршин суух, хөдөлмөр буюу арилжааны үйл ажиллагаа эрхлэх бол зохих виз авна.

Энэхүү хоёр улсын хэлэлцээрийг 2014 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр байгуулсан билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ