Хайран Ц.Алдармаа минь

Өчигдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн II шүүхэд олны анхаарлыг татсан нэгэн хэргийн хурал болж өнгөрлөө. Энэ хурлаар хошин урлагийн жүжигчин бүсгүйчүүдийн хэргийг шийдвэрлэж Ц.Алдармаад долоон жил 10 хоногийн хорих ял оноосон юм.
Уншигчид энэ мэдээллийн дор ихэд харамсаж байгаагаа илэрхийлсэн сэтгэгдлүүд жагсаажээ. Нэгнийгээ халуун усаар түлсэн жүжигчин бүсгүйчүүдийн тухай хэвлэл мэдээллээр шуугисаар ирсэн ч арай ч ийм хүнд ял авчихна чинээ хүмүүс бодоогүй бололтой.
Гэсэн ч бусдын бие махбодид санаатайгаар хүнд гэтэл учруулсан, завдсан гэдэг нь хуулийн заалтаараа ийм л чанга шийтгэлтэй. Хайран сайхан бүсгүй, урлагийн тайзнаа залуу насаараа гоёж явах цагтаа болчимгүй зангийн түргэнээс болжийнхүү торны цаана орж байна.
Хүмүүс харамсахаас гадна учрыг гадарлах олон хүн Ц.Алдармаагийн өмгөөлөгч маш муу ажиллалаа, шүүх танхимд өмгөөлөгч нь л сайн ажилласан бол зүйл ангиуд дээр прокурорын үзэмж дээр тоглолт хийж анхны ялыг нь хөнгөрүүлэх боломжтой байсан, тэртэй тэргүй давж заалдана гэсэн бодлоор тайван хандаж жүжигчин бүсгүйг баллачихлаа хэмээж байна.
Жүжигчин Д.Оюунтуулын хувьд хүний биед хөнгөн гэмтэл санаатайгаар учруулсан гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн торгууль төлөх шийдвэрийг шүүхээс гаргасан. Өмгөөлөгч нь ч торгуулийн мөнгийг шүүхэд бэлнээр авчирсан байв.
Д.Оюунтуулын хувьд ийнхүү хэрэг гайгүй эргэсэн ч мөр зэрэгцэн явсан нэгнээ ийнхүү харанхуй ангал руу түлхснийхээ төлөөсөнд бүх л урлагийн карьер, нэр алдраа алдах нь гарцаагүй боллоо. Яаж ч шүүхийн танхимаас нэгнээ хорих анги руу явуулчихаад тайзан дээрээ үсрээ гарчих вэ дээ.
Үнэхээр харамсалтай хэдий ч сүүлийн үед олны танил, од болохын төлөө тэмцэгчид, одын өвчинд нэрвэгдэж эрээ цээрээ алдсан зарим нэгэнд нь сургамжтай явдал боллоо.
С.Тэлмэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ