Өмнөговь аймгаас газрын тос илэрчээ

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Галба 11 талбйгаас газрын тос илэрсэн байна. Тус аймгийн газар нутагт гадаадын дөрвөн компани зургаан талбайд олборлолт хийж байгаа юм байна. БНХАУ-ын компанийн 14 өрөмний 13-т газрын тос илэрсэн бөгөөд энэ дагуу дагуу Уул уурхайн яамны болон Газрын тосны газрын мэргэжилтнүүд очиж танилцсан байна.

Дээрх гадаадын компаниуд ирэх сар дуустал хайгуул хийх эрхтэй юм байна. Тэд ойролцоох нутгийн иргэдийг авч ажиллуулж байгаа бөгөөд энэ нь байгаль экологидоо давхар анхаарал тавих боломж гэж мэргэжилтнүүд үзэж байгаа аж. Монгол Улс өнөөдрийн байдлаар Дорнод аймгийн Тамсаг болон Зүүнбаян сумаас газрын тосны олборлолтыг хийж байгаа билээ.

Цаашид Өмнөговь аймгаас олборлолт эхэлбэл гадны хөрөнгө оруулалтыг энэ салбарт татахаас гадна манай улсад үлдэх хувь хэмжээ ч нэмэгдэх болсоныг салбарынхан онцолж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ