Баар, цэнгээний газруудын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов

Улаанбаатар Хотын ерөнхий менежерийн 09 дүгээр сарын 19-ний өдрийн А150-р тушаалаар дараах баар, шөнийн цэнгээний газруудын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. Эдгээр аж ахуйн нэгжүүд он гарснаас хойш дөрвөөс дээш удаа зөрчил гаргасан тул Нийслэлийн цагдаагийн газраас ирүүлсэн албан тоотуудыг үндэслэсэн юм. "Минт" зэрэг зарим баар, шөнийн цэнгээний газар энэхүү тушаалыг огт биелүүлэхгүй байгаа талаар иргэдээс болон хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдэж байгаа тул холбогдох хяналтын байгууллагууд энэ чиглэлээр хяналт шалгалтаа эрчимжүүлэн ажиллах шаардлагатай байгаа юм.
ХУД-т:
-"Тэнүүн Эрдэнэ" компанийн "Минт" шөнийн клуб/15-р хороо/
БГД-т:
-"Топ гранд" ХХК "НЭ" баар, караоке /6-р хороо, X хороолол/
-"Би Пи Би Си" ХХК "Ану марал" /9-р хороо/
-"БЭТЦ" ХХК "Sea" баар /14-р хороо, III хороолол/
-"Роял фурнечер" ХХК "Бэнз" баар /19-р хороо/
-"Санко" баар /14-р хороо Москва их дэлгүүрийн подвальд
СБД-т:
-"Ингрид" ХХК-ийн баар /1-р хороо, Люкс төвд
-"Вондерс" ХХК-ийн баар, караоке /2-р хороо, I сургуулийн урд/
-"Пи Ди энд Юу" ХХК Ваземент /4-р хороо, Хай-Фай их дэлгүүрийн доод давхарт
-"Ориент стар" ХХК "Брикс" шөнийн клуб /6-р хороо, Залуучууд зочид буудал/
-"Сандүдэй" ХХК "Холливууд" баар /8-р хороо, холбооны 41-р салбарын хажууд
-"Жаргалан төмөр" ХХК "УУЕ" баар /9-р хороо, Алтайн гудамж/
ЧД-т:
-"Лонж ХСТЛ" ХХК "Галакси" баар /2-р хороо/
-"Гууд Мисү" ХХК "Хүслэн" баар /18-р хороо/
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ