Түймрийн улмаас хоёр настай хүүхэд угаартан, шатны завсар унасан байжээ

Иргэдийн анхаарал болгоомжгүй байдлаас үүдсэн гал түймэр сүүлийн хоногуудад нэмэгдсэн байна.

Өчигдөр оройн 11:30 үед Баянзүрх дүүргийн VII хороо, I байрны хоёрдугаар орцны жижүүрийн өрөө шатаж байна гэсэн дуудлага ирсэн байна.

Дуудлагын дагуу Онцгой байдлын аврах 10-р ангийнхан очиход 2x3 харьцаатай жижүүрийн өрөө, 1-4 давхрын шатны бариул шатсан мөн угаар ихтэй байсан байна.

Гал түймрийн улмаас хоёр настай хүүхэд угаартан, нуруу, гэдэсний хэсэгтээ түлэгдсэн байдалтай шатны завсар унасан байсныг олж, анхны тусламж үзүүлжээ. Гал унтраах ангийнхан шуурхай ажиллаж галыг бүрэн унтраасан бөгөөд 43 хүнийг угаартахаас сэргийлэн аюулгүй газар гаргажээ.

Өчигдөр нийслэлд гал гарсан гэх 9 дуудлагаар очиход хог шатааснаас үүдсэн гал 6 байсан байна. Тиймээс ард иргэд галын аюулаас сонор сэрэмжтэй байж, ил задгай хогоо шатаахгүй байхыг анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ