Эболагийн талаар ГССҮТ-д сургалт зохион байгуулагдлаа

Эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтнуудын халдвар хамгааллын бэлэн байдлыг сайжруулах үүднээс ДЭМБ-д оношлуур, зориулалтын халдвар хамгааллын хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгслийн захиалгыг хүргүүлээд байгаа юм байна.

Мөн бэлэн байдлаа хангах үүднээс Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүд тус бүртээ 16-18 хүний бүрэлдэхүүнтэй баг гаргаж, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын бэлэн байдлыг хангах сургалтыг зохион байгуулж байгаа ажээ. Халдварт өвчин судлалын үндэсний төвийнхөн өнөөдөрГэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч, ажилчдад эбола болон бусад вируст халдварт өвчний талаарх ажлын байрны сургалтыг зохион байгууллаа.

Уг сургалтын талаар ГССҮТ-ийн амбулатори тасгийн эмч Баасансүрэнгээс тодруулахад : Эмч нар болон иргэдийг эболагийн тархалтаас сэргийлэх, уг өвчнөөр өвчилсөн халдвартай хүнийг тэр дор нь хэрхэн илрүүлэх тухай сургалт явагдлаа. Эбола нь өвчтэй хүний биеийн шингэн болон цус, нус, хөлс, нулимс, бөөлжис, өтгөн, шингэн, үрийн шингэн зэргээс гадна эдгээрээр бохирлогдсон гадаргуу, эд юмс дээр хадгалагдан дам хэлбэрээр дамждаг бөгөөд эболагаар өвчилсөн хүнээс ялгарч буй биеийн бүхий л шингэн халдвартай тул төстэй шинж тэмдэг илэрсэн өвчтөнтэй харьцахгүй байх ёстой" гэв.

Мөн гадаадын улс орнуудад зорчиж ирснээс хойш халуурах, ядрах, толгой өвдөх, биеэр цусархаг тууралт гарах, бөөлжих, суулгах зэрэг шинж тэмдэг илэрвэл ХӨСҮТ-ийн 100 тоот утсанд яаралтай хандахыг анхаарууллаа.

Г.Ганчимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ