400 оюутан ӨМӨЗО-нд тэтгэлгээр суралцана

Монгол улс болон ӨМӨЗО нарын засгийн газрын хооронд боловсролын хэлэлцээрийг байгууллаа. “Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Оронд монгол оюутан суралцуулах тухай Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т өнөөдөр талууд гарын үсэг зурсан байна. Уг хэлэлцээрээр 2015 оноос 2019 оныг дуустал нийт 400 монгол иргэнийг тэтгэлэгтэйгээрӨМӨЗО-нд сургахаар болжээ. Тэдгээр оюутнуудад олгох иж бүрэн тэтгэлэгт сургалтынтөлбөр, мэргэжлийн үндсэн сурах бичгийн төлбөр, оюутны байрны төлбөр, амьжиргааны тэтгэлэг, эрүүл мэндийн даатгал зэрэг багтах юм байна. Ирэх жилээс тэтгэлэгт хөтөлбөр зарлагдах ба үүнд БШУЯ оролцож байхаар болсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ