Хүүхдийн үс засдаггүй үсчин

Сүүлийн үед ёс
зүй гэдэг сэдвийг сөхөж, дээр дооргүй ярих болж. Аливаа юм бүхэн энгийнээс эхтэй байдаг. Ёсзүй бол аль ч салбарт, хэнд ч зайлшгүй байх ёстой асуудал.
Үс сайхан бол зүс сайхан гэдэг. Тэгвэл хүний дүр, төрхийг тодорхойлоход ч энэ асуудал бас л хөндөгдөнө. Үсээ янзалдаггүй хүн гэж үгүй. Энэ л хэрэгцээ шаардлага дээр нь тоглолт хийх чадвартай, чадваргүй үсчин олон. Дамжаа төгссөн нэр зүүгээд хэд гурван төгрөгийн төлөө аргацаалсан юм хийж байдагт шүүмжлэлтэй хандах иргэдийн гомдол тасрахгүй байна.
Тухайлбал, БЗД-ийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хаш-..... үйлчилгээний төвийн үсчин хүүхдийн үсийг огт засдаггүй ажээ. Үүнд гомдоллосон эцэг, эхчүүд бидэнд ярихдаа “Хүүхдийн үс засдаггүй. Яагаад гэвэл, хүүхэд гэдэг их хөдөлгөөнтэй. Мөн үнийн хувьд харьцангуй хямдхан байдаг юм. Олон хүүхэд энэ үсчнээр үсээ засуулах гэж орж асуудаг. Дандаа л үгүй гэдэг. Манай энд түүнээс гадна нэг л үсчний газар бий. Тэр нь байхгүй бол бид унаагаар явж байж дараагийн үсчинтэй золгоно гэсэн үг” гэж ярьж байлаа.
Хувийн бизнес гээд иймэрхүү ялгаварлал байх ёсгүй. Монголд үсчдийн уралдаан зохион байгуулагддаг тухай л сонсож байлаа. Эсвэл ямар нэгэн иргэн хохирсон байна. Тиймээс цагдаагийн байгууллага үүнийг шалгаж байна гэдэг. Ямар арга хэмжээ авсан, тэдэнд хэн хяналт тавьдаг талаар одоог хүртэл бүрхэг байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ