Б.Билэгтийн гомдлыг шүүх хараахан хэлэлцээгүй байгаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Цагдаагийн ерөнхий газрын дарга Б.Билэгтийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргаж, түүний оронд Цагдаагийн Ерөнхий газрын тэргүүн дэд дарга С.Баатаржавыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Энэ шийдвэрийг Б.Билэгт нь хууль бус гэж үзэн шүүхэд хандсан юм.
Тэгвэл Дүүргийн иргэний хэргийн I шүүхээр энэ хэргийг авч хэлэлцээд Засгийн газрын шийдвэрийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан гэх мэдээлэл цахим ертөнцөд тархаад ч байгаа ч албаны эх сурвалж үгүйсгэж байна.Тодруулбал, "Дүүргийн иргэний хэргийн нэгдүгээр шүүхэд уг асуудлыг удахгүй хэлэлцэх байх. Хараахан тов гараагүй байгаа" гэв.
Учир нь Засгийн газрын захирамжийн асуудлаар Захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх ёстой гэсэн хуулинд заасан байдаг ч 2005 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр хуулийн энэ заалт өөрчлөгдөж Иргэний хэргийн шүүхэд шийдвэрлэдэг болсоныг албаныхан хэлж байна.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ