Эрээн хотын цагдаагийн техник, хэрэгсэлтэй танилцав

Нийслэлийн цагдаагийн газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн Б/305 дугаар тушаалаар эрхэлсэн ажилдаа амжилттай гүйцэтгэсэн нэр бүхий 36 алба хаагчийг БНХАУ-ын Эрээн хот уруутомилжээ. Тэд тус хотын цагдаагийн газрын үйл ажиллагаатай танилцан, холбогдох албан тушаалтнуудтай харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг ажлыг гүйцэтгээд ирлээ.

Түүнчлэн олон нийтийн цагдаагийн үйл ажиллагаа, жижүүрийн үйл ажиллагаа, камерийн нэгдсэн хяналтын төвийн үйл ажиллагаа болон шинжилгээний хэлтсийн үйл ажиллагаатай танилцсан байна. Шинжилгээний хэлтэст байсан зарим техникийг манайд нэвтрүүлэх боломжтой гэдгийг онцолсон байна.

Тухайлбал, барзгар болон гарын мөр илрүүлэхэд хүндрэлтэй бусад гадаргуугаас гарын мөрийг илрүүлэх зориулалт бүхий Америкийн нэгдсэн улсад үйлдвэрлэгдсэн төхөөрөмж болох “R.U.V.I.S”, хүний биеийн дулааныг мэдрэн хүрсэн цэгийг тодорхойлогч БНХАУ-д үйлдвэрлэсэн “GUIDE” дуран,туяаны тусламжтайгаар нүдэнд үл үзэгдэх биетийг илрүүлэгч БНХАУ-д үйлдвэрлэсэн BTTS зэрэг төхөөрөмжүүд нь гэмт хэргийг илрүүлэх үйл ажиллагаанд нэвтрүүлж болох шинэ дэвшилтэд технологи гэнэ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ