Цагдаа нар хүүхдүүдэд цацруулагчтай цүнхний уут тараалаа

Замын цагдаагийн газраас ЕБС-ийн бага ангийн хүүхдүүд чиглэгдсэн ажлуудыг үргэлжлүүлэн зохион байгуулсаар байна. Бага насны хүүхдийг зам тээврийн осол хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор гурав дахь жилдээ "Монгол даатгал" компанитай хамтран ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагч, хүүхдүүдэд цүнхний цацруулагчтай уут тараах ажлыг өрнүүллээ.

Энэ удаад зургаан дүүргийн долоон ЕБС-ийн бага ангийн нийт 3000 хүүхдэд энэ цүнхний уутыг үнэ төлбөргүй олгосон байна. Цаашид хөдөө орон нутгийн сургуулиудад тараахаар төлөвлөж байгаа ажээ.
Түүнчлэн "Шүгэлхүүгийн аялал" нэртэй бага насны хүүхдийн насны онцлог, сэтгэхүйд тохирсон замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох комик номыг шинээр гаргалаа.

Я.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ