Халуун унд хорт хавдар үүсгэх магадлалтай

Хүмүүсийн уудаг цай ихэвчлэн 70 ба түүнээс дээш хэмийн халуун байдаг. Азиуд барууныхныг бодвол харьцангуй халуун цай уудаг ажээ. Европчууд цай, кофендоо сүү, сахар нэмж хутгах зэргээр арай бүлээн унд хэрэглэдэг байна. Эрдэмтэд нэгэн сонирхолтой судалгааг хийсэн байна.
Нэг газар амьдардаг 570 гаруй хүнээс судалгаа авахад 60-аад хувь нь улаан хоолойны хорт хавдар тусах магадлалтай хэмээн оношлогдсон бөгөөд тэд цайг халуунаар нь уух дуртай хүмүүс байжээ. Эндээс 65 болон түүнээс бага хэмтэй бүлээн цай уувал 65-69 хэмийн халуун цай уусантай харьцуулахад улаан хоолойн хорт хавдар тусах магадлал хоёр дахин багасдаг гэсэн дүгнэлтийг гаргасан байна.
Харин 70 болон түүнээс дээш хэмтэй халуун цай ууснаар улаан хоолойн рак буюу энэ төрлийн хорт хавдраар өвчлөх магадлал найм дахин ихэсдэг гэнэ. Түүнчлэн цайг аягалснаас хойш хоёр минутын дараа уух нь 4-5минутын дараа уусантай харьцуулахад хорт хавдар үүсэх магадлалыг тав дахин нэмдэг байна.
Дээрх төрлийн хавдраар дэлхийн хэмжээнд жил бүр 500 мянган хүн амиа алддаг гэсэн судалгаа ч бас бий.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ