Монгол Улс АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулах эрх авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Италийн Милан хотоос УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нартай утсаар холбогдож, АСЕМ-ын дээд түвшний уулзалтаар 2016 онд АСЕМ-ыг даргалж, уулзалтыг зохион байгуулах орноор Монгол Улсыг сонгосон талаарх мэдээллийг дуулгажээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэхүү нэр хүндтэй үүргийг хүлээхийн төлөө олон хүн хүч хөдөлмөрөө зориулсныг дурдаад тэр бүх хүмүүст, Монголын ард түмэндээ баяр хүргэж байгаагаа илэрхийлсэн юм. Хоног, хоногоор түүчээлэн наашилж буй АСЕМ-ын уулзалтыг эх орондоо зохион байгуулна гэдэг нэр хүнд төдийгүй асар хариуцлагатай үүрэг гэдгийг онцолжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ